Үйлдвэрийн товч танилцуулга

 

......“МОН АРГАЙ” үйлдвэр буюу хийжсэн сийрэг царууц бетон гулдмай /блок/-н үйлдвэр 2011 онд ашиглалтад орсон. Үндсэн төхөөрөмж болох 21 м урт 3 автоклавтай, элс, шохойн тээрэм, зуурагч, хэрчигч машин, загсаах камераар тоноглогдсон, өндөр хүчин чадлын уур үүсгэгчтэй, үндсэн корпус 5тн-ын даацтай 2ш кран-балк, бэлэн бүтээгдэхүүний талбайд козловые кранаар тоноглогдсон. Үйлдвэрийн хүчин чадал жилд 40000-45000 м3 блок үйлдвэрлэнэ. 2 ээлжээр ажиллана. Блокийг таны хүссэн хэмжээгээр захиалгын дагуу зүсэж үйлдвэрлэх бүрэн боломжтой.
......Үндсэн түүхий эд шохойн өөрийн үйлдвэрт технологидоо тохируулж шатааж бэлтгэдэг. Цементийг үйлдвэрийн хажууд байгаа “Налгар-Түнш” ХХК-аас хангадаг.
......Үйлдвэрийн ажилчдыг сургаж бэлтгэсэн. Үйлдвэрийн дэргэдээ үйлдвэрлэлийн түүхий эд, технологи, бэлэн бүтээгдэхүүнд хяналт тавих лабораторитой.
Бүтээгдэхүүнийг таны өгсөн хаягийн дагуу хямд үнээр чанартайгаар өөрийн унаагаар тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Уурхайн товч танилцуулга

 

......Улаанбаатар хотоос Мянганы замын босоо тэнхлэгийн дагуу 100км зайд орших Төв аймгийн Баян сумын Шанд Худагийн бүс нутагт байрладаг бөгөөд 2 сая тонн шохойн чулууны нөөцтэй юм.
......Мөн уурхайн албан газрын барилга, ажилчдын байр, хүнд машин механизмын гарааш, 100тн-ын багтаамж бүхий 2 бааюу /шохой шатаах зуух/, 70тн-ын багтаамж бүхий 1 бааюу зэргийг барьж босгосон.

......Өдөрт 20-25 тн технологийн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай, 10 тн мозайкны  чулуу бутлах хүчин чадал бүхий бутлах цех ажилладаг.
Цаашид өдөрт 20тн технологийн шохой болон түүхий шохойн чулуу тээрэмдэх тээрмийн цех-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.