ТЕХНОЛОГИЙН ШОХОЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

  1. - Хийжүүлсэн сийрмэг царууц бетон, царууц тоосго, царууц бетоны түүхий эд бүтээгдэхүүний төрөл
    А. Бүхэл шохой
    Б. Нунтагласан шохой

......Шохойн үйлдвэрлэлийн технологийн үндсэн дамжлага нь шатаалт юм. Шатаалтын үед Физик-Химийн нийлмэл процесс явагдана. Энэ нь шохойн чанарт гол нөлөө үзүүлнэ.  CaCo3  ба бүрэн задрал (диссоциац) явагдаж CaO, MgO,  CaCo3 ・MgCo3  ба Co2   үүснэ.


......Энэ нь CaCo3  =  CaO+ Co2  , онол дээр 1моль CaCo3 (100г) декарбонизацын болоод 179 кДж зарцуулна эсвэл 1кг CaCo3 –д 1790б кДж зарцуулна. 1кг CaO гаргаж авах бүрт 3190 кДж дулаан зарцуулагдана. Ердийн цэвэр, нягт шохойн чулууг 1100-1250c-т шатаах ёстой. Харин доломит, шавар, элсний хольцтой бол шатаалтын өөр зарчим баримтална. 600c-ийн орчинд нүүрсхүчлийн кальцийн диссоцинаци эхлэх бөгөөд гэхдээ удаан байна. Харин температурыг өсгөх тусам CaCo3 -ын диссоцинаци нэмэгдэнэ. 900c-ээс дээшхи 100c тутамд шохойн чулуулаг декарбонизаци ойролцоогоор 30 дахин нэмэгдэнэ, мэдээж CaCo3 -ын задрал массын бүх түвшинд бус гадаргуугаас эхэлж аажмаар дотоод хэсэгрүү явагдана. Шохойны чанар нь зөвхөн кальци, магни, ислийн агуулгаас хамаараад зогсохгүй бүтээгдэхүүний микробүтцээс хамаарна.

  1. - Үүнд:
  2. CaO, ба MgO-ийн талстын хэлбэр хэмжээ                                                          
  3. Нүх сүвний хэмжээ, тархалтын байдал
  4. Шохойг шатаасан байдлаар нь
  5. Зөөлөн шатаалттай
  6. Дунд зэрэг шатаалттай
  7. Хүчтэй шатаалттай гэж хувааж үздэг.

......Эхнийх нь хэт шаталтгүй хурдан унтрана. Харин хүчтэй шаталттайд хэт шаталт байдаг ба унтралт нь удааширсан байдаг.

 

......Бид уурхайн зууханд шохойгоо шатаадаг. Энэхүү зуух нь халаалтын, шатаалтын, хөргөлтийн гэсэн 3 зонтой.  Дээд талд 850c орчим халуунтай орчинд шохойн чулуу халж хатах ба органик хольцууд шатна.
Шатаалтын зон нь зуухны дунд хэсэгт байна. Энд шатааж буй материалын температур 850-1200c хүрээд дараа нь 900c хүрнэ. Чухам энэхүү зонд шохойн чулууны нүүрс хүчлийн хий бүрэн ялгарна.

 

......Хөргөлтийн зон зуухны доод хэсэгт байрлана. Энд шатсан материал 900c-аас 50-100c хүртэл хөрнө. Хөрсөн материалыг тээвэрлэн агуулахад хадгална.

 

......Шохойг барилгын ба үйлдвэрийн салбарт гидравжсан шохой буюу унтраасан шохой, шохойн лагшим, унтраагаагүй бүхэл шохой, унтраагаагүй нунтаг шохой хэлбэрээр нийлүүлдэг.
Манай үйлдвэр унтраагаагүй бүхэл шохой мөн унтраагаагүй нунтаг шохой хэлбэрээр нийлүүлнэ.
Кальцийн шохойг дараах байдлаар ангилна

 

...

....................................Үзүүлэлтийн нэр

......Унтраагаагүй кальцийн шохой

......

......

......

......

....1

Идэвхит CaO+MgO-ийн хэмжээ, %-иас багагүй

.....20

.....80

.....70

.....60

....2

Идэвхит MgO-ийн хэмжээ, %-иас ихгүй

......5

......5

......5

......5

....3

CO2-ийн хэмжээ, %-иас ихгүй

......3

......5

......7

......9

....4

Дутуу шатсан хэсгийн хэмжээ, %-иас ихгүй

......7

.....11

.....14

.....18

 

......Хийт царууц бетон гулдмайг бүхэл, нунтаг, кальцийн Ⅰ、Ⅱ ба Ⅲ зэргийн шохойг хэрэглэнэ. Шохой нь дунд зэрэг тунадаг /туналтын үеийн температур бүхэл шохойнд 70-80c / байна.
Харин уулын баяжуулах үйлдвэрлэлд ширхэгийн том хэмжээ нь 120мм-ээс хэтрэхгүй, тунах хугацаа нь 15 минутаас удаангүй кальцийн шохой хэрэглэглэдэг.

 

......Аль ч үйлдвэрлэлд хэрэглэх шохой нь эзлэхүүний жигд бус өөрчлөлтгүй байх шаардлагатай. Царууц тоосгонд бүхэл, нунтаг кальцийн Ⅰ、Ⅱ ба Ⅲ зэргийн шохой хэрэглэх ба уг шохой нь түргэн тунадаг байх ёстой.