СИЙРМЭГ ЦАРУУЦ БЕТОН

    Сийрмэг царууц бетон гэж юу вэ?

......Хийт сийрмэг царууц бетон

......Экологийн цэвэр түүхий эдийг нунтаглан хэрэглэж, сийрэгжүүлсэн, хөнгөн жинтэй, бат бөх чанартай, дулаан сайн тусгаарладаг, галд болон ус чийг хүйтэнд тэсвэртэй хиймэл чулуун материал.

 

......Сийрмэг царууц бетоны үйлдвэрлэлийн технологийн болон ашиглалтын үеийн шинж чанаруудын зохилдлого нь барилгын ханын материалын зах зээлийг эзэгнэх түвшинд аль эрт хүргэсэн билээ.


......Энэхүү материалын сүвэрхэгжилт нь эзэлхүүний нягтаас нь хамаарч 48%-аас 95% хүрдэг. Сүвэрхэгжилтээс хамааруулан түүний техникийн шинж чанарыг зохицуулж болдог. Сүвэрхэгжүүлсэн нүхний үүрийн хэмжээ нь 1-1,5мм орчим байдаг.


......Сийрмэг царууц бетон нь анх 1924 онд Шведийн архитектор Иохан Эриксон санаачилсанаас хойш эдүгээ хүртэл улам боловсронгуй болж, хэрэглэх түүхий эдийн хүрээ тэлж үйлдвэрлэлийн технологи шинэ шатанд гарч түүнээс хойш одоо, ирээдүйн барилгын ханын үндсэн материал болсоор байна.

  1. Сийрмэг царууц бетон юунд хэрэглэгдэх вэ?

......Сийрмэг царууц бетоноор барилгын ханын ширхэгийн материал болох гулдмай /блок/-оос эхлэн арматуртай угсармал элемент, хана, хучилт, цэвэр бохир усны хоолойн гэх мэт газар доорх дэд бүтцийн үндсэн дулаалга хүртэл үйлдвэрлэн хэрэглэдэг болжээ.
Энэхүү материал нь чулуу болон модны шинж чанарыг хослон агуулдаг

 

..............................Чулууны шинж чанар

..............................Модны шинж чанар

  • ....Харьцангуй өндөр бат бөх
  • ....Дулаан дамжуулалт бага
  • ....Галд тэсвэртэй
  • ....Нягт бага хөнгөн
  • ....Удаан эдлэгдэх чанар
  • ....Уур нэвтрүүлэлт өндөр /амьсгалдаг/
  • ....Өмхрөхгүй, усанд уусахгүй
  • ....Механик боловсруулалтад орох бүрэн боломжтой

 

  1. Сийрмэг царууц бетоны онцлог давуу тал

......Сийрмэг царууц бетоныг  дараах төрөлд ангилдаг


......Дулаан тусгаарлагч: Нягт нь 200-500 кг/м3 . Төмөр бетон хучилт болон ердийн дулаалганд хэрэглэнэ. Зарим тохиолдолд дулааны тоног төхөөрөмж болон дулааны хоолойн дулаалгад хэрэглэж болно.


......Даац-Дулаан тусгаарлагч: Ийм зориулалттай бетоны нягт 500-1000 кг/м3 хооронд хэлбэлзэнэ. Бага нягттайг голдуу карказан барилгын ханын дүүргэлтэд, их нягттай бат бөх /харьцангуй/ өндөр бол 3-н давхар хүртлэх барилгын хананд хэрэглэдэг.


......Даацын зориулалттай: Нягт нь 1000-1200 кг/м3 энэ төрлийн бетоныг арматурчилж даацын эдлэхүүн үйлдвэрлэнэ. 700-1000 кг/м3 нягттай бетоныг бат бөхөөс нь хамааруулан арматурчилж угсармал хамар хана, том хэмжээтэй гадна хана үйлдвэрлэнэ.

  1. Санал болгож буй бүтээгдэхүүн

......Манай компани MNS 831:2001 стандартын дагуу дараах хэмжээтэй даацын ба дулаан тусгаарлалтын гулдмай /блок/ үйлдвэрлэн нийлүүлж байна.

 

..................Нягт

........Өндөр /зузаан/ (a)

..................Өргөн (b)

..................Урт (c)

............D450-900

..................120+/-5

....... ...........240+/-5

 

 

..................240+/-5

......... .........360+/-5

..................590+/-8

 

..................360+/-5

......... .........480+/-5

..................490+/-7

 

..................480+/-5

......... .........600+/-5

 

 

..................600+/-5

 

 

Дээрх дурьдсан хэмжээнээс гадна захиалагчын хүсэлтээр бусад хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлэх болно.

 

......Дулаан сайн тусгаарладаг, харьцангуй өндөр бат бөх, хөнгөн чанар, ашиглалтын үеийн баталга, эдийн засгийн үр ашиг, хэмжээ барилт, механик боловсруулалтанд орох байдал, өрөг хийхэд хялбар,хүйтэнд тэсвэртэй, галд шатдаггүй, дуу тусгаарлалт сайтай, экологийн цэвэр байдал /амьсгалдаг/зэрэг шинж чанар нь царууц бетонон хөнгөн блокийг олон давхрын карказан болон бага давхрын хувийн сууц, таунхаус, коттежи, зуслангийн зэрэг барилгад түгээмэл хэрэглэх боломжийг олгож байна.


......Үйлдвэрлэлд гулдмайг зүсэх орчин үеийн арга хэрэглэснээр шугаман хэжээсийн нарийвчлалыг +/-2мм хүргэж чадсанаар өрөгт “хүйтний мостик” үүсгэдэг зузаан үетэй элс-цементэн зуурмаг бус 3мм зузаан үүсгэдэг алтернатив цавуулаг хольц хэрэглэж болох юм.     

                        
......Ингэснээр барилгын зуурмагын зарцуулалт 8-12 дахин буурч болно. Сийрмэг царууц бетоны дээр дурдсан чанарууд нь экологийн цэвэр, хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй материал болохыг батална.