Бидний тухай

......“Чилагу ХХК” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан билээ. Монгол улсын засгийн газраас “40.000-н айлын орон сууцны хөтөлбөр”-г хэрэгжүүлэхээр анхлан зарласан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдах асуудал нь гадаад улсаас импортоор орж ирэх барилгын материалыг худалдан авах зорилго бүхий мөнгөн урсгалыг багасгах үйл хэрэг байлаа. Дээрх зорилт нь эдүгээ “100.000-н айлын орон сууцны хөтөлбөр” болон өргөсөн өрнөж буйг та бид мэднэ.


......Энэхүү зайлшгүй шаардлагын үүднээс дотоодод үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний тоо болон нэр төрлийг олшруулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байрыг шинээр бий болгох, ард түмний амжиргаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул манай хамт олон эхний ээлжинд ханын дүүргэгч материал болох “Хөнгөн бетон блокны үйлдвэр” төсөл болон “Шохойн чулуу боловсруулах хагас үйлдвэрлэлийн” төслийг хэрэгжүүлэхээр шамдан ажилласан билээ.


......Улмаар 2020 он хүртэлх УБ хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирээдүйн аж үйлдвэрлэлийн төв болох Налайх дүүрэгт өөрсдийн үйлдвэрийн шавыг тавьж, мөн Төв аймгийн Баян сумын Шанд худагт нийт 2 сая тонн нөөц бүхий шохойн чулууны орд газарт шохойн чулуу боловсруулах үйлдвэрийн ажлыг тус тус эхлүүлсэн түүхтэй.


......Тус компаний “Мон-Аргай” үйлдвэр нь техникийн үзүүлэлтээрээ жилд 60.000㎥ хөнгөн дүүргэгч  материал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 100-н ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдсэн. Шохойн чулуу боловсруулах орд газарт тус бүр нь 100 тоннын багтаамж бүхий 3-н шатаах зуухыг барьж ашиглалтад оруулснаар жилд 6000-н тонн технологийн шохой үйлдвэрлэж, мөн мозайк хийцийн шалны буталсан чулуу, авто замын нунтаг эрдэс, замасканы тээрэмдсэн түүхий эдийг үйлдвэрлэх боломж нээгдсэний дээр орон нутгийн ажилгүй иргэдэд шинээр ажлын байр бий болж байна.

Бидний эрхэм зорилго


......Зах зээлд манлайлагч байж, дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчлийг ханган,худалдан авагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн үргэлж шинийг эрэлхийлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлж ажиллахад оршино.

Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараахь үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.

Бүтээгдэхүүн чанартай , стандарт хангасан байх

- Олон Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд технологийн шинэ эринтэй мөр зэрэгцэн алхах,судалгаа,туршилтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Хэрэглэгчээ дээдлэх

- Худалдан авагч,хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ,сонголтод нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Бүтээлч уур амьсгал төлөвшүүлэх

- Байгууллагын соёл,дүр төрхийг илэрхийлэгч өндөр ур чадвартай боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх , Байгууллагын хөгжлийг тэтгэсэн ажиллагчдын санал,санаачлагыг дэмжих.

Үйл ажиллагаа үр ашигтай байх

- Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нөөцийг оновчтой байршуулж удирдах.